
Манай Вэнс компани 1999 онд анх аялал жуулчлал авто засварын чиглэлээр 8 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэнэт хотод байгуулагдсан бол өнөөдөр 50 орчим ажиллагсадтай томоохон үйлчилгээний байгууллагын нэг болоод байна.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд бид компаныхаа үйл ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн тэлж жуулчны бааз, ресторан, зочид буудал, эмчилгээний болон гоо сайхны салон, кофе шоп, Америк барааны дэлгүүр, хүнсний зах зэрэг үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар, Эрдэнэт хот болон Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажиллаж байна.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА
Монголдоо тэргүүлэх худалдаа, үйлчилгээний компани болж, үйлчлүүлэгч, харилцагч, гадаад дотоодын түнш нарынхаа хүлээлтээс ямагт илүү сайныг санал болгож чаддаг байх