ЭРДЭНЭТ ИНН ЗОЧИД БУУДАЛ
Эрдэнэт-Инн зочид буудал нь 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бѳгѳѳд голчлон Эрдэнэт хотод ажлын шугамаар ирсэн гадаадын зочдод үйлчилдэг байлаа. Ѳнгѳрсѳн жилүүдэд бидний үйлчлүүлэгчдийн цар хүрээ нэмэгдэж гадаад дотоодын алдар цуутан, бизнес эрхлэгчид, тѳрийн албан хаагчид гэх мэт олон үйлчлүүлэгчтэй болсон байна. Бид 2014 онд Эрдэнэт хотын хамгийн анхны бөгөөд цорын ганц гурван одтой зочид буудал болсноороо бахархаж байна.
Манай буудал нь тав тухтай тохилог, цэвэрхэн, тамхигүй орчинг бүрдүүлж бүх ѳрѳѳндѳѳ кабель, утасгүй интернет болон дотоод холбооны сүлжээнд холбoсон. Ѳрѳѳний үнэнд ѳглѳѳний цай орсон бѳгѳѳд буудалд буусан үйлчлүүлэгч 2 давхарт байрлах гоо сайхны цогц үйлчилгээтэй Бэлла Спа-д 10% хѳнгѳлѳлттэй үйлчлүүлэх эрхтэй.
Манай буудал нийт 22 ѳрѳѳтэй бѳгѳѳд
- Ерѳнхийлѳгчийн ѳрѳѳ
- Люкс ѳрѳѳ
- Хагас люкс
- Энгийн гэсэн ангилалтай.
Санал болгож буй үйлчилгээ
Ѳглѳѳний Цай
Ѳрѳѳний тарифанд ѳглѳѳний цай орсон болно. Та нэмэлтээр ажлын түншийхээ хамтаар ѳглѳѳний цай барьж болно. Жич: Цагаан хоолтой үйлчлүүлэгч болон бусад онцгой хоолны дэглэмтэй хүмүүс бидэнд үрдчилан хандвал бид чадах хэмжээгээрээ тусалж таны хүсэлтээр ѳглѳѳний цайг тань бэлтгэх болно.
Ѳрѳѳний үйлчилгээ
Манай Ийст рестораны амтат хоолыг та ѳѳрийнхѳѳ тав тухаар ѳрѳѳндѳѳ 10:00 – 22:00 цагийн хооронд захиалж зооглох боломжтой. Аюулгүй байдлын улмаас халуун тогоог ѳрѳѳнд идэх боломжгүй тул та 5 давхарт байрлах Ийст ресторанд орж жинхэнэ халуун тогооны амтыг мэдрээрэй.
Дулаан гараж
Та манай буудлын тѳлбѳртэй дулаан гаражид машинаа тавих боломжтой.
Үнэгүй Утасгүй интернет
Буудлын бүх ѳрѳѳ утасгүй интернэтэд холбогдоно.
Хурлын заал
VIP ѳрѳѳнүүдэд хурал, уулзалт, мѳн тусгай үдэшлэг зохион байгуулах бүрэн боломжтой.